Энэ сарын 6-ны байдлаар Дэлхий дээр 4 сая гаруй хүн цар тахлын улмаас амиа алджээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын тэргүүн Тедрос Адан Гебресиесус Covid-19 цар тахлын эсрэг дэлхийн хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд ахиц дэвшил гарч байгаа ч тахлын маш аюултай үе шатанд байна хэмээн хэлжээ. Учир нь Дэлхий дээр долдугаар сарын 6-ны өдрийн байдлаар Covid-19-ийн улмаас дөрвөн сая гаруй хүн нас баржээ. Цар тахлын хүндрэлийн улмаас амиа алдсан анхны тохиолдол 2020 оны нэгдүгээр сарын 11-нд бүртгэгдэж байв.

Гебрейесус улс орнууд Covid-19 цар тахлын эсрэг иргэдээ вакцинжуулалтад хамруулж, хязгаарлалтууд тогтоож байгаа нь байдлыг зөөлрүүлж буйг хэлжээ