Хүүхдийн 100 мянган төгрөгийг энэ сарын 20-нд олгох байсан боловч энэ долоо хоногт ажлаад бүх газрууд eс хоног амрах тул 20-ныг хүлээлгүй энэ сарын 9-нд буюу маргаашаас олгож эхлэхээр болсон талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдэгдлээ. Тэрбээр “Өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын 2021 оны төсвийн тодотгол батлагдсан билээ. Ковид цар тахалын үед ард иргэд, өрх гэр бүлийн орлого хамгаалах чиглэлд Хүүхдийн мөнгөний хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэн дүнгээр буюу 100 мянган төгрөгөөр 2022.01.01 хүртэл үргэлжлүүлэн олгох шийдвэр гарсан.
Хэдийгээр Баяр наадам тэмдэглэн өнгөрүүлэхгүй, хойшлуулах шийдвэр гаргасан хэдий ч Бүх нийтийн амралтын өдрүүдийг хэвээр нь үлдээсэн. Иймээс иргэдийг гэр бүлийн орчинд, олны хөлөөс хол, агаар салхинд халдвар хамгааллын дэглэм сайтар сахин Наадмын амралтын 9 хоног оо ая тухтай, аюулгүй өнгөрөөхийг уриалж байна. Сангийн яамтай зөвшилцөн маргааш буюу 07 дугаар сарын 09-нд хүүхдийн мөнгө олгоно гэлээ.