Иргэдийн биед халдсан цагдаа нарт хариуцлага тооцно

Цагдаагийн алба хаагчид иргэдийн биед халдаж буй бичлэг өчигдөр /2021.07.29/  цахим орчинд тархсан. Тус  бичлэгтэй холбоотой асуудлыг яаралтай шалгаж, цагдаагийн алба хаагчдад хуулийн хариуцлага тооцуулах үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт өгчээ. Мөн  уг бичлэгтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газраас албаны шалгалт явуулж эхэлсэн байна.