Шинээр 1061 тохиолдол батлагдаж, дөрвөн хүн нас барлаа

ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын мэдээллийг гаргажээ. Энэ өдөр шинээр 1061 тохиолдол бүртгэгджээ. Шинээр батлагдсан тохиолдлын 282 нь Улаанбаатар хотод, 779 нь орон нутагт, байна. Мөн хугацаанд халдварын улмаас дөрвөн хүн нас баржээ. Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд 1674 хүн эдгэрлээ.

Өнөөдрийн байдлаар 9 102  хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 5 018 хүн хөнгөн, 3 009 хүндэвтэр, хүнд 868, маш хүнд 207 хүн байна.