Ховд аймагт дахин шүлхий өвчин гарчээ

Ховд аймгийн Мөст сумын Баянхайрхан багт малын гоц халдварт шүлхий өвчин гарсан байна. Уг дуудлага Ховд аймгийн Онцгой байдлын газарт 12-нд иржээ. 13 тооны үхэрт тандалт судалгаагаар хийхэд шүлхий өвчин мөн болох нь батлагдсан байна. Тиймээс Мөст сумын Баянхайрхан багт хорио цээр тогтоожээ.  Энэ нь он гарсаар Ховд аймагт бүртгэгдэж буй шүлхий өвчиний хоёр дахь тохиодол юм.

2021 оны 07-р сарын 01-нд Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдэж 949 мал өвчилж 220 мал хорогдсон билээ. Уг өвчин нь БНХАУ-ын хилийн бүсээс дамнан орж ирсэн халдвар гэдэг нь мэргэжлийн байгууллагуудын урьдчилсан дүгнэлтээр тогтоогдсон. Тухайн үед 300 мянган тоо толгой малыг бүрэн вакцинд хамруулсны үр дүнд халдварын тархалтыг зогсоож байсан билээ.