Улаанбаатарт бороо орохгүй

Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 13-15 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. 13-15 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. 11-13 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 градус дулаан, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо үргэлжлэн орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна.

Эх сурвалж: ЦУОШГ