Улсын тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн тогтоолоо

Монгол Улсын Засгийн газрын 195 дугаар тогтоолоор “Улсын тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлсний хэмжээ”-нд өөрчлөлт оруулж, шинэчлэн баталлаа. Энэхүү тогтоол 8 дугаар сарын 16-наас мөрдөгдөж эхэлсэн бөгөөд тус Ерөнхий консулын газраас консулын үйлчилгээ авах иргэд дээрх журмыг баримтална.
Ерөнхий консулын газраас үзүүлж буй нотариатын хураамж, үйлчилгээний хөлс 10 ам.доллар, гадаад паспорт мэдүүлэхэд 50 ам.доллар, шинэчилсэн бүртгэл /иргэний үнэмлэх/-д бүртгүүлэхэд 10 ам.доллар болж өөрчлөгдлөө. Үйлчилгээний дэлгэрэнгүй жагсаалтыг Ерөнхий Консулын Газрын цахим хуудасны “Консулын үйлчилгээ” дэд цэс рүү орж үзнэ үү.
Консулын үйлчилгээний хэмжээг жигдлэн шинээр тогтоож, хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулснаар үйлчилгээний хөлс багасч, консулын тойрогт оршин суугаа иргэдэд хүртээмжтэй, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байна.
ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР