Г.Сайханбаяр: Спорт, урлагийнханд цэргийн цолыг хавтгайруулан олгодгийг өөрчилнө

“Цэргийн цол олгох журам’-ыг шинэчлэнэ хэмээн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр мэдэгдлээ. Тодруулбал, тэрбээр “Спорт, урлагийнханд цэргийн цолыг хавтгайруулан олгож байгаад иргэд, олон нийт шүүмжлэлтэй ханддаг. Иймд “Цэргийн цол олгох журам’-д өөрчлөлт оруулахаар ажиллаж байна’ хэмээлээ.