Н.Энхбаяр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн захирлаар ажиллахаас татгалзжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн өмнөхөн МАХН-аа татан буулгаж, МАН-д нэгдсэн Н.Энхбаяр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн захирлаар ажиллахаас татгалзсан байна.  МАН-д тохироо хийж нэгдсэн Н.Энхбаяр  өөрийн намынхаа залуу улс төрч Б.Тулга, Э.Эрдэнэжамъян нараас гадна доктор Д.Дуламсүрэн, эрх зүйч Г.Золзаяа нарыг  МАН-ын Удирдах зөвлөлд оруулж чадсан.

Мөн өөрийн хүү Э.Батшугарыг Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд МАН-аас өрсөлдүүлэх хүсэлт байгаа гэх мэдээлэл ч бий. Тэгвэл түүний албан тушаалаас татгалзах болсон шалтгаан нь сүүлийн үед хэвлэлээр яваад буй Шадар сайдын суудал ч байж болзошгүй юм.