“ОНЦ’ сурлагатан гишүүн

Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүн П.Анужин “ОНЦ’ дүнтэй дунд сургуулийн үнэмлэхээ өөрийн цахим хуудастаа нийтэлжээ. Өнөөдөр есдүгээр сарын нэгэн ковид цар тахлын улмаас хоёр жил орчим завсарласан танхимын хичээл эхлэж буй билээ.

Хэдийгээр халдварын тархалт их байгаа ч үр хүүхдээ эрдэм, номтой болгох гэсэн эцэг эхчүүд халдвар хамгааллынх нь бэлтгэлийг базаагаад хичээлд нь хүргэж догдолсон, хүүхэд насаа дурсан санасан сэтгэгдлээ өөрсдийн цахим хуудастаа бичиж байна.

УИХ-ын гишүүн П.Анужин ч мөн өөрийн цахим хуудастаа “Алтан навчис хийслээ дээ

Аяны шувууд буцлаа даа
Есөн сарын нэгэн болоход
Ерөөсөө бидний баяр даа!
Дунд сургуулиа онц төгссөн үнэмлэхээ хавсаргалаа ☺️ Аав ээжээ баярлуулж, онц сурахын төлөө хичээж байсан “Хөөрхөн” зүтгэл маань намайг Сайн амьдралд хүргэсэн.
Үрсдээ эрүүл энхийг хүсье! Эрдмийн дөлгөөн далайд эрчтэй, шуналтай, тэмүүлэлтэй урагшлаарай!’  хэмээн бичжээ.