Б.Энхбаяр: Шүүгчдийг томилох эрхээсээ Ерөнхийлөгч татгалзах боломжгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар өчигдөр (2021.09.06) “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүгчийн томилгоо, ШЕЗ-ийг хэрхэн бүрдүүлэх, Шүүгчдийн сахилгын зөвлөлийн гишүүдийг томилдог эрхээсээ татгалзаж байна. Өөрөөр хэлбэл, шүүгчийг томилдог, хариуцлага тооцдог, АТГ-ын даргыг санал болгох эрхээсээ татгалзаж байна” хэмээн мэдэгдсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн, хуульч Б.Энхбаяр “Шүүхийн шинэ хуулиар Ерөнхийлөгчийн бүх шатны шүүгчдийг томилох бүрэн эрхийг хөндөөгүй бөгөөд тиймд шүүгчдийг томилох эрхээсээ Ерөнхийлөгч татгалзах боломжгүй юм. Энэ нь Үндсэн хуульчлагдсан Ерөнхийлөгчийн онцгой бүрэн эрх юм шүү’ гэсэн байна.