“Apple’ компани “iPhone 13′ ухаалаг гар утсаа 799 ам.доллараар борлуулна

“Apple” компани  iPhone 13-аас гадна iPhone 13 mini, iPhone 13 Pro болон iPhone 13 ProMax загваруудаа гаргаснаа өчигдөр танилцууллаа.  “iPhone 13′ нь 6.1 инч,  “iPhone 13′ mini нь 5.4 инч бөгөөд А15 Bionic чиптэйгээс гадна цэнэг барилтын хувьд “iPhone 13′ нь өмнөх загвараасаа 2.5 цагаар, “iPhone 13 Mini’ нь 1.5 цагаар илүү гэнэ. Мөн илүү дэвшилтэт 5G сүлжээ, “Cinematic mode’ нэмэгджээ. Энэ функцийн тусламжтай та “Portrait mode’-аар бичлэг хийж болох юм байна. Өнгөний хувьд ягаан, цэнхэр, хар, цагаан, улаан гэсэн таван шинэ өнгөтэйгөөр худалдаанд гарах аж. Үнэ нь: “iPhone 13 Mini’-699 ам.доллараас, “iPhone 13′-799 ам.доллараас эхэлж хэрэглэгчдэд хүрэх аж.

Мөн “iPad” болон “iPad mini’-г танилцуулав. 10.2 инч, A13 чиптэй тус iPad нь өмнөх загвараасаа 20 хувь хурдан аж. Нүүрэн талын 12MP ультра өргөн камер нь сүүлийн үеийн машин сургалт технологитой хоршин ажиллаж, видео дуудлагын үед хэрэглэгчийн биеийн хөдөлгөөнийг даган хөдлөхөд зориулагдсан гэнэ.

Үнийн хувьд “iPad’ нь 329 ам.доллараас эхлэх бол “iPad mini’ нь 499 ам.доллараас эхэлж худалдаалагдах гэнэ.