160 мянга зөвхөн эмийн багцийн үнэ биш

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн зохицуулах газрын дарга Б.Буянтогтох гэрээр тусгаарлан эмчлүүлэх 160 мянган төгрөгийн багцад олон төрлийн зардлууд багтаж байгаа талаар мэдээлэл өглөө.  

Тодруулбал, тэрээр “Гуравдугаар сарын 1-ээс долдугаар сарын 1-ныг хүртэл 70 мянган төгрөгийн багц олгож байсан. Долдугаар сараас эхлээд 160 мянган төгрөг болж өссөн. Уг мөнгө зөвхөн иргэдэд шаардлагатай эмчилгээний багцийн үнэ биш юм. Эмнэлгийн ажилчдын хамгаалах хувцас хэрэглэл, шатахуун, цалин хөлсний зардал ч мөн багтсан. Тиймээс 160 мянган төгрөг бүгдээрээ өвдсөн иргэдийн эмчилгээний зардалд зарцуулагдана гэсэн үг биш’ гэлээ.