Нийслэлд 30626 иргэн гэрээр эмчлүүлж байна

2021 оны есдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар сүүлийн 24 цагийн хугацаанд нийслэлд нийт 2554 хүнийг “Ковид-19” халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулсан бөгөөд 1210 хүнд ПГУ /PCR/, 1344 хүнд түргэвчилсэн шинжилгээ хийсэн байна.

Нийслэлийн хэмжээнд “Ковид-19” халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 6608 иргэн, тусгаарлах байранд эмчлүүлж буй батлагдсан тохиолдол 370, гэрээр эмчлүүлж буй батлагдсан тохиолдол 30626, гэрийн ажиглалтад буй ойрын хавьтал 22773 байна.

Эх сурвалж: НЭМГ