Санзайн авто замын хөдөлгөөнийг нээлээ

Санзайн авто замын засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд 2.6 км авто замын зорчих хэсэгт цементээр бэхжүүлсэн суурь, асфальт бетон хучилтын ажлыг хийж гүйцэтгээд байна.

Мөн зорчих хэсгийн хэвтээ тэмдэглэгээг хийж төлөвлөсөн хугацаандаа замын хөдөлгөөнийг нээлээ.

Эх сурвалж: Нийслэлийн Авто замын хөгжлийн газар