Франц ирэх оны 4 дүгээр сараас айл өрхүүддээ 100 евро олгоно

Франц улсын Ерөнхий сайд 2022 оны 4 дүгээр сараас хэрэглээний байгалийн хий болон цахилгаан эрчим хүчний хөнгөлөлт эдлэх айл өрхүүдэд сар бүр 100 евро өгнө хэмээн мэдэгдсэн байна. Учир нь Франц улс дэлхий даяар эрчим хүчний үнийн өсөлтөөс болгоомжилж байгаатай холбогдуулан хэрэглээний байгалийн хий болон цахилгаан эрчим хүчний үнийг ийнхүү тэглэх болсон хэмээн мэдэгдэж байгаа юм. Гэвч тус улсын сөрөг хүчний зүгээс энэ шийдвэрийг ерөнхийлөгчийн сонгуультай давхцаж байгаа нь иргэдийн саналыг худалдаж авах гэсэн арга байж болзошгүй хэмээн хардаж байгаа гэнэ.

Байгалийн хий хямд үнэтэй байсан ч Америкт өнгөрсөн оноос хойш хоёр дахин нэмэгджээ. Мөн Европ Азид байгалийн хийн бөөний үнэ өмнөх оныхоос 5 дахин нэмэгджээ.