С.Амарсайхан, Д.Сумъяабазар нарын үл ойлголцол УОК, НОК- ыг нэгтгэхэд хүргэв үү

Улсын онцгой комисс болон Нийслэлийн онцгой комиссыг нэгтгэж, удирдлагаар нь Б.Ууганбаярыг томилох асуудлыг яг одоо (2021.10.05) хэлэлцэж байна. Б.Ууганбаярын хувьд өмнө нь Шуурхай штабын даргаар ажиллаж байсан билээ.  Дээрх хоёр комиссыг нэгтгэж байгаа нь УОК болон НОК-ын удирдлагууд ойлголцохгүйгээс өөр өөр шийдвэр гаргаж иргэдийг төөрөгдүүлж буйтай холбоотой байж магадгүй байна.

Одоогоор УОК-ын даргаар Шадар сайд С.Амарсайхан, НОК-ын даргаар хотын дарга Д.Сумъяабазар нар ажиллаж буй.  Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хуучин нийслэлийн дарга асан, одоогийн УОК-ын дарга С.Амарсайханыг нийслэлийг удирдаж байхдаа хийсэн зарим ажлуудыг шалгуулна хэмээн мэдэгдэж байсан удаатай. Мөн УОК халдварын тархалт улс орон даяар нэмэгдэж, нас баралт хоёр оронтой тооноос буурахгүй байгаа учир 22 цагаас хойш ресторан, пабын үйл ажиллагааг зогсоож магадгүй гэсэн бол НОК-оос нэмж кароакег нээнэ гэсэн эсрэг байрь суурьтай байсан юм.  Тэдний энэ үйл ойлголцолд иргэд хохирч байна хэмээн цахим хуудсаар шүүмжлэл дагуулаад авсан.

Тэгвэл тэдний  удирддаг хоёр комиссыг нэгдсэн нэг удирдлагатай болгох хурал яг одоо болж байгаа  бөгөөд даргаар хэнийг томилж,  комиссын бүтцийг хэрхэн өөрчилсөн нь удахгүй тодорхой болох нь.