Автомашинтай гол гатлах гэж байгаад живжээ

Тодруулбал, “Prado” маркийн тээврийн хэрэгслээр 5 иргэн гол гатлах үйлдэл хийж байгаад автомашинтайгаа усанд живж, 3 иргэн голын уснаас гарч, Б /эрэгтэй, 49 настай/, О /эрэгтэй, 53 настай/ нар голын усанд урссан гэх мэдээлэл урьдчилсан байдлаар авч, эрэн хайх ажиллагааны явцад иргэн Б-ийн цогцсыг олжээ. Цагдаагийн алба хаагчид иргэн О-г эрэн хайх ажиллагааг холбогдох байгууллагуудтай хамтран явуулж байна.

Иймд иргэдийг өөрсдийн болон хамт яваа хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж, гол, ус гатлахдаа зориулалтын гүүр, гармыг сонгож зорчих, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.