ЧУУЛГАН: ҮХЦ-ийн гишүүнийг томилно

Чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар

-Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,

-Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

-Монгол Улсын Дээд шүүхээс санал болгосон Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудал

-Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан “Нүүрс тээвэрлэлтийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний” талаар тавьсан асуулгын хариуг сонсох юм.