УИХ: Нүүрс тээвэрлэлтийн салбарт ЗГ-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар сонсоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 14.00 цагт эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан “Нүүрс тээвэрлэлтийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний” талаар тавьсан асуулгын хариуг сонсох юм. Уг асуулгын хариуг өчигдрийн хуралдаанаар сонсох байсан боловч бусад асуудлыг хэлэлцээд амжаагүй учир ийнхүү өнөөдөр хэлэлцэж байна.

Нүүрсний экспортын бүсэд терминал байгуулж, тээврийн гацаа арилсан гэж төр мэдээлж байгаа ч тэнд ажиллаж буй жолооч нар бухимдлаа илэрхийлсээр буй. Коронавирусийн халдварын шинжилгээнээс эхлээд тээвэр хийх хүртэлх бүх процесс хүндрэл асуудал дагуулсаар байгааг тээвэрчид хэлж буй юм.