Хөдөлмөрийн чадвараа алдсан гэх ангиллаар халамж авдаг 120 хүнийг хасч, 341 хүнийг шалгуулахаар цагдаад өгчээ

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хөдөлмөрийн чадвар алдалтад хамтарсан хяналт хийх аян эхлүүлжээ. Хөдөлмөрийн чадвараа алдсан гэх ангилалд багтан халамж авдаг 60,000 хүн байдаг аж. Тэдгээрээс 19,000-ыг нь шалгасан байна. Улмаар,

  • 120 хүнийг цуцалж
  • 2200 хүнийг дахин шалгаж
  • 341 хүнийг цагдаад шалгуулж
  • 267 хүний хөдөлмөрийн чадвараа алдсан хувь хугацаа заалтыг өөрчлөхөөр болсон талаар ХНЯХ-ны сайд мэдээлжээ.
  • Мөн групп тогтоолтын зарчмыг шинэчилж эрүүл мэндийн үзлэг, нөхөн сэргээх эмчилгээ зэрэгт цаг тухай бүр хамрагдах, хамрагдахгүй бол тэтгэмжийг зогсоох олон улсын туршлагыг нэвтрүүлнэ гэжээ.