СЕХ нөхөн сонгуулийн дүнг танилцуулна

Сонгуулийн ерөнхий хорооноос 11 цагт өөрийн байрандаа УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтын дүнг танилцуулах юм байна. Тус тойргуудад нөхөн сонгуулийг энэ сарын 10-нд явуулсан боловч сонгуулийн ирц 50 хувьдаа хүрээгүй учир нэмэлт санал хураалтыг өнгөрсөн амралтын өдөр буюу 16-нд явуулсан билээ.