“Эрдэнэс Монгол’ ХХК-ийн захирал Д.Хаянхярваагийн өрөөнд нэгжлэг хийх үеэр их хэмжээний валют, мөнгө гарч иржээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Прокурорын зөвшөөрлийн дагуу өчигдөр орой “Эрдэнэс Монгол’ ХХК-ийн захирал Д.Хаянхярваагийн албан өрөөнд нэгжлэг хийсэн байна. Нэгжлэгийн үеэр түүний өрөөнөөс их хэмжээний мөнгө олдсон тухай зураг цахим орчинд тархав. Түүнийг хорьсон гэх мэдээлэл байгаа ч энэ талаар бид эргэн мэдээллэх болно.

“Эрдэнэс Монгол’ ХХК-ийн ТУЗ-ийн хуралдаан өнгөрөгч 2020 оны аравдугаар сарын 12-нд болж Гүйцэтгэх захирал П.Ганхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлж, УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярвааг томилоод байсан юм.

Д.Хаянхярваагийн хувьд УИХ-ын гишүүнээр удаа дараа сонгогдож байсан хашир туршлгатай улс төрчдийн нэг бөгөөд М.Энхболдын фракцид харъяалагддаг. Түүнд өнгөрсөн 2020 оны сонгуульд нэр дэвших квотыг тухайн үеийн намын дарга одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олгоогүй билээ. Тэрээр 2020 онд МАН УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж 62 суудал авсны дараа сайдын суудалд санаархаж байсан боловч түүнд тийм боломж мөн л олдоогүй.