Нүүрс тээврийн жолооч нар Зам тээврийн сайд Л.Халтарыг шүүхэд өгнө

Нүүрс тээврийн жолооч нар Зам тээврийн сайд Л.Халтарыг шүүхэд өгөх болсон талаараа өнөөдөр 11 цагаас мэдээлэл хийх аж. Өнгөрсөн долоо хоногт нүүрс тээврийн жолооч нар шланз маркийн автомашинтай төв талбайд ирж жагсаал зохион байгуулж,  ЗГ-т шаардлага хүргүүлсэн. Уг шаардлагад Гашуунсухайтад үүсээд буй нөхцөл байдлыг төр оролцож шийдвэрлэх, Чойрын тээврийг зогсоосон ЗТХ-ийн сайд Л.Халтарын шийдвэрийг цуцлах, тээвэрчдийн эрүүл мэндийг хамгаалж, ажлын байрыг хадгалах, Засгийн газар ээлжит бусаар хуралдаж экспортын тээврийн асуудлыг яаралтай шийдвэрлэх гэсэн байв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус өдрийн ЗГ-ын хуралдаанаас Зам тээврийн сайд Л.Халтарыг асуудлаа шийдэж ир хэмээн хөөж гаргасан боловч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа юм.