ХЗДХ-ийн дэд сайдаар Б.Солонгыг томилжээ

Засгийн газрын өнөөдөр/2021.10.20/-ийн ээлжит хуралдаанаар ХЗДХЯ-ны дэд сайд С.Баатаржавыг чөлөөлж, түүний оронд Б.Солонгыг томилжээ.

Учир нь С.Баатаржав нь Монгол Улсаас Унгар улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдож, өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс итгэмжлэхээ гардаж авсан юм.

Б.Солонго нь ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан бөгөөд “Рио Тинто’ компанитай холбоотой асуудлаар “Оюутолгой’ ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүн юм.

Гэхдээ тэрбээр ЗГХЭГ-ын дэд даргын ажлаасаа чөлөөлөгдсөн ч ажлын хэсгийн гишүүн хэвээрээ, Оюутолгойтой хийж буй хэлэлцээрт оролцох аж.