О.Бархасбадийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээлээ

Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнөөдөр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын гомдлын дагуу Тагнуулын eрөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга асан О.Бархасбадийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлтийг хэлэлцээд хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж, урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас О.Бархасбадад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хэлэлцээд МН/200 дугаартай цагаатгах тогтоол гаргаад байсан юм.

О.Бархасбадь нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдон ял эдлэж байгаад батлан даалтад гараад байгаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт холбогдоод байгаа билээ.