ШШГЕГ: Э.Одбаяр өлсгөлөнгөө зогсоогоогүй, биеийн байдал нь хэвийн байна

АН-ын дарга асан С.Эрдэний хүү Одбаярыг энэ сарын 9-нд 30 хоног хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. Тэрээр хоригдсон өдрөөсөө эхлэн өлсгөлөн зарлаад байгаа бөгөөд биеийнх нь байдал нь муу байна гэх мэдээлэл сошиалаар явж буй юм.

Энэ талаар ШШГЕГ-аас тодруулахад “Э.Одбаяр өсгөлөнгөө зогсоогоогүй биеийн байдал нь хэвийн байгаа’ гэв.

Түүнийг ЗГ-ыг огцор хэмээн жагсаж байхдаа цагдаагийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй биед нь халдсан хэмээн буруутгаад байгаа билээ.