С.Жавхлангийн бие муудаж, яаралтай тусламжаар эмнэлэгт хүргэгджээ

УИХ-ын гишүүн асан С.Жавхлан Сүхбаатарын талбайд өнгөрсөн сарын 15-наас “Монголоо аваръя” суулт зарласан. Гэвч өчигдөр орой түүний бие муудаж эмнэлэгт хүргэгджээ. Энэ талаар өөрийн цахим хуудаснаа “нуруу нь татаад хамараас нь цус гараад биеийн байдал нь муудаж яаралтай тусламж авахаар явлаа бидний тэмцэл дуусаагүй удахгүй бүх хүчээ нэгтгэж эргэж заавал гарч ирнэ ээ” хэмээн бичжээ.