ОХУ-ын тал Х.Хэрлэнг “Улаанбаатар төмөр зам’ ХНН-ийн даргаар томилох саналыг хүлээн зөвшөөрчээ

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн даргыг томилуулахаар санал болгосон гурван ч хүнийг мэдлэг чадварын хувьд тус нийгэмлэгийг удирдаж чадахгүй хэмээн “голж’ байсан ОХУ Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэнг хүлээн зөвшөөрсөн гэх албан бус мэдээлэл байна.

Х.Хэрлэнгийн хувьд 2017 оноос Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар томилогдон ажиллаж байгаа нэгэн. Түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “ойрын” хүн, Зам, тээврийн хөгжлийн яамны дэд сайд Ж.Бат-Эрдэнийн найз гэдэг. Тэрээр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, орос хэлтэй аж.

Д.Гэрэл