Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Багануур, Налайх, Багахангай дүүрэгт ажиллалаа

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Зарим дүүргүүдийн Засаг дарга нар болон холбогдох албан хаагчидтай уулзалт хийлээ. Энэ үеэрээ Багануур дүүргийн 850 хүний суудалтай Соёлын ордны барилгын ажлын явц, Налайх дүүргийн Голомт цогцолбор сургуулийн барилгын ажил, ашиглалтын шаардлага хангахгүй 26, 27 дугаар байрыг буулган барилгажуулах төслийн ажлын явц, Багахангай дүүргийн Хангай цогцолбор сургуулийн 70 ортой хүүхдийн дотуур байр, “Илч-Орд” ОНӨААТҮГ-ын халаалтын зуухны хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын явц зэрэг бүтээн байгуулалтын ажилтай танилцаж холбогдох шийдвэрүүдийг гаргаж, үүрэг даалгавар өгөв.
Мөн Нийслэлийн зүүн бүсэд байрлах болох Налайхын барилгын материалын үйлдвэр технологийн парк, Багануур дүүргийн Үйлдвэрлэл, технологийн парк, Багахангайн үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлуудтай танилцаж, паркуудын удирдлагуудтай цаашид хийх ажлын талаар санал солилцлоо.