Д.Монголхүү: Миний утсыг чагнаж байгаа хүн прокурорын зөвшөөрөлтэй биздээ

Засгийн газрын огцор хэмээн жагсаал зохион байгуулж 20 гаруй хоног хоригдоод гарсан Д. Монголхүү өөрийн “твиттертээ утас чагнаад байгаа баагий эрх биш прокурорын зөвшөөрөлтэй юм байгаа биздээ’ хэмээн жиргэсэн байна.

Тэрээр жагсаал цуглааныг хууль, дүрмийнхээ дагуу зохион байгуулсан боловч хууль хяналтынхан тэдний эрхийг зөрчиж хорьсон, ингэхдээ биед нь хүнд хэмжээний гэмтэл учруулж эгэмний ясыг нь хугалсан, мөн эмзэг эрхтэнг нь гэмтээсэн хэмээн мэдээлэл байв. Түүнийг хугацаанаас нь өмнө сулласан ч зарим хүнтэй уулзахыг хориглосон билээ. Тэрээр эрх нь зөрчигдсөн асуудлаар УИХ-д нээлттэй сонсгол хийлгэх хүсэлтээ АН-ын бүлгийн даргад хүргүүлсэн бөгөөд тус асуудлаар сонсгол хийх хэрэгтэй хэмээн УИХ-ын 20 гаруй гишүүн гарын үсэг зураад байгаа билээ.