Өчигдөр МУ-д онгоцоор ирсэн гадаадын хоёр иргэнээс халдвар илэрчээ

 

Улаанбаатар хотод буусан онгоцоор МУ-д ирж буй хүмүүсийг ЭМ-ийн Сайдын тушаалаар ХӨСҮТ-ийн баг шинжилгээ авч нэвтрүүлж буй юм.

Тэгвэл өчигдөр Турк-Улаанбаатар чиглэлийн нислэгээр  ирсэн 200 гаруй зорчигчоос шинжилгээ авахад 2 хүнээс эерэг хариу гарсан байна. Халдвартай 2 иргэн нь гадаадын иргэд байжээ. Одоогоор уг вирус шинэ төрлийн омикрон эсэх нь тодорхойгүй байна. Шинжилгээний хариу эерэг гарсан 2 иргэнийг тусгаарлаж, бусад зорчигчийг гэр гэр лүү явуулсан байна.

Мөн өнгөрөгч шөнө Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоц газардсан бөгөөд тэднээс мөн шинжилгээ авсан. Шинжилгээний хариуны талаарх мэдээлэл одоогоор алга  байна.