Пэйсбүүкт үзэл бодлоо илэрхийлсэн иргэн Г.Ганбатыг 100.000 төгрөгөөр торгожээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Херо энтертайнментийн найруулагч Л.Баатар нар Андлалын хөшөөний луйварт холбоотой хэмээн цахим хуудсандаа нийтэлсэн иргэн Гонгоржавын Ганбатыг нэр төрд халдсан гэж үзэн цагдаагийн байгууллагаас 100 мянган төгрөгөөр торгожээ.

Тэрбээр энэ талаар “Андлалын хөшөөний луйварт Оюун-Эрдэнэ, Баатар нар холбоотой хэзээ нэг өдөр шоронд явна гэсэн миний постын агуулгыг цагдаа “үзэл бодлоо илэрхийлсэн’ гэж үзээд, (Би холбоотойг нь баталсан 10 гаруй хуудас, баримт нотолгоо гаргаж өгсөн) харин постоо Данх толгойтой банди гэж төгсгөсөн нь “нэр төрд нь хүндэтгэлгүй хандсан’ байна гээд 100,000₮-р торголоо’, амаа үдүүлсэн хүн хэмээн өөрийн зурагныхаа амыг улаанаар таглаж зургаа нийтэлжээ.