Таван давхраас унах гэж байсан эмэгтэйг аварчээ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 16 дугаар байрны таван давхарт цонхоор хүн унах гэж байна гэсэн дуудлагыг өчигдөр буюуу 11 дүгээр сарын 29-ний өдрийн 14:27 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 2.5 км зам туулан 14:30 цагт очиход иргэн О /42 настай, эмэгтэй/ таван давхрын цонхоор үсрэх гэж байсныг аврах олсоор тус иргэнийг эсэн мэнд буулган аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.