Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын талаарх асуултаа илгээгээрэй

УИХ-ын гишүүн С.Бямбацогтын Эрдэнэбүрэнгийн УЦС-ын асуудлаар БОАЖ-ын сайд Н.Уртнасанд хандан тавьсан асуулгын хариуг энэ сарын 10-ны буюу баасан гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсож хэлэлцэнэ.
Үүний хүрээнд ирсэн асуулт, саналыг гишүүний албан ёсны (9) Бямбацогт Сандаг | Facebook фэйсбүүк хуудсаар иргэдээс хүлээн авч чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэн хариултыг авч, анхаарч ажиллахаар болжээ. Асуулгаар:
✅ УЦС-ын бүтээн байгуулалтын явцад болон ашиглалтад орсны дараа байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, судалгааны тайланг ил тод танилцуулах
✅ Нөлөөллийн бүсэд орж буй айл өрх, иргэдэд нөхөн олговор олгох
✅ Ус ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх, зохицуулалтыг илүү сайжруулах
✅ Станц байгуулагдах аймаг, сумын иргэд, аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.