Гэр бүлийн харилцаа, хандлагыг бэхжүүлэх талаар сургалт зохион байгуулав

“Эрдэнэс Тавантолгой’ ХК “Монголын эмэгтэйчүүдийн холбоо’ ТББ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд гэр бүлийн харилцаа, хандлагыг бэхжүүлэх, тогтвортой харилцааг хадгалах талаарх сургалтыг салбарын А, Б ээлжийн ажилтнуудыг хамруулан зохион байгууллаа.

Сургалтаар Сэтгэл зүйч Г.Наранбаатар “Тогтвортой гэр бүлийн харилцаа, тогтвортой ажил амьдралын үндэс” сэдвээр, МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл”Хамгийн дулаахан газар” сэдвээр, МЭХ-ны Соёлыг түгээгч дуучин С.Гантогоо “Амжилттай байх шалтгаанаа өөрөө ол’ сэдвээр тус тус лекц уншиж, ажилчдад мэдээлэл өглөө.