Голуудын усны түвшин 5-35 см нэмэгджээ

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 07 дугаар сарын 08-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Хялгант сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 80 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 35 см, Хөвсгөл уулсаас эхтэй Үүр, Алтай нуруунаас усжих Ховд, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см, Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум орчимд усны түвшин 35 нэмэгдэж, үерийн түвшинг даван үерлэж байна.

Иймд:

-Голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх,

Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг анхааруулж байна.