Гавьяат тамирчин Э.Цэндбаатар ОХУ-ын боксчин Аслан Кабисовтай тулалдана

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын анхны тулаанаа өнөөдөр хийнэ. Тэрбээр ОХУ-д бэлтгэл сургуулилалтаа базааж, тулалдахад бэлэн болжээ. Тулаан орой 21.00 цагт эхэлнэ.

Э.Цэндбаатарын мэргэжлийн боксын анхны өрсөлдөгч нь ОХУ-ын боксчин Аслан Кабисов байх юм. Оросын тамирчны хувьд 2017 оноос мэргэжлийн боксоор тулалдаж буй бөгөөд жингийн хувьд ижил ч түүнээс өндөр аж.