Гэрээсээ гараад сураггүй алга болсон эмэгтэй эрэн хайж байна

Гэрээсээ гараад сураггүй алга болжээ. Тодруулбал,Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянмод багийн “Эмгэн толгой” гэдэг газар тус сумын харьяат иргэн О 12 сарын 08-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 12.20-ны өдрийн 12:00 цагт хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн 07:30 цагаас эхлэн иргэн О /50 настай, эмэгтэй/-ыг тус сумын Баянгол багийн “Бэрх-Уул” гэдэг газраас “Өндөрхангай”, “Алтан-Уул”, “Өлийн даваа” гэдэг газар хүртэл 6 км-т явганаар, “Бэрх-Уул”-наас баруун хойд зүгт “Цагаан хөтөл” гэдэг газраас  5 км-т нисгэгчгүй нисдэг төхөөрөмж /дрон/-өөр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 18:30 цагт түр зогсоожээ. Улмаар өнөө өглөө 07:30 цагт эрлийг дахин эхлүүллээ.