АИ92 шатахууны үнэ 20, АИ95 шатахууны үнэ 50 төгрөгөөр нэмэгдлээ

Шатахууны үнэ 200-400 төгрөгөөр нэмэгдэнэ гэж албаныхан мэдээлсэн бол өнөөдөр 10.00 цагаас эхэлж АИ92 шатахууны үнэ 20 төгрөгөөр нэмэгдэж 2240 төгрөг болсон бол АИ95 шатахууны үнэ 50 төгрөгөөр нэмэгдэж 2790-2840 төгрөг боллоо.

Удахгүй дахин нэмэгдэнэ гэдгийг албаныхан хэлж байна. Ийнхүү шатахууны үнэ өсч, үүнийгээ дагаж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж магадгүй байна.