ЭМЯ: Коронавируст халдварын 1818 тохиолдол шинээр бүртгэгджээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1818 тохиолдол шинээр бүртгэгджээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 1227 нь Улаанбаатар хотод, 565 нь орон нутагт, зөөвөрлөгдсөн 26 байна. Мөн нас баралт 2 бүртгэгдсэн байна.

Одоогоор 4781 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 713, жирэмсэн эх 440 байна. Гэрийн хяналтад 14354 хүн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.