Төрийн ордонд халдвар илэрсэн тул зарим арга хэмжээг цахимаар зохион байгуулахаар болжээ

Өнөөдөр Үндсэн хуулийн 30 жилийн ойн хүрээнд Төрийн ордонд зарим үйл ажиллагааг зохион байгуулах урьдчилсан тов гараад байсан юм. Гэсэн ч төрийн ордонд нэвтэрсэн 300 хүнээс шинжилгээ авахад 60 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн байна. Иймд зохион байгуулахаар төлөвлөсөн байсан Үндсэн хуулийн хэлэлцүүлэг зэргийг цуцалж цахимаар явуулахаар болжээ.