Гарцгүй газраар гарсан согтуу явган зорчигчоос үүдэн зам тээврийн осол гарчээ

Яармагийн замд гарцгүй газраар гарч байсан явган зорчигч автомашинд мөргүүлж, улмаар автомашин онхолдсон осол өнөөдөр гарчээ.

Тодруулбал, Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд өнөөдөр буюу 2022.01.22-ны 20:30 цагийн орчимд ХУД-ийн 7-р хороо Яармагийн Шунхлай шатахуун түгээх станцын замд Toyota raun  маркийн автомашины жолооч явган зорчигч мөргөсөн гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу ТЦА-аас шалгалтын ажиллагаа явуулж байна.

Урьдчилсан байдлаар явган зорчигч согтууруулах ундааны төрлийн зүйл  хэрэглэсэн үедээ замын гарц гарамгүй хэсгээр гарч автомашинд мөргүүлж, улмаар автомашин онхолдсон нөхцөл байдал тогтоогдсон. Мөн жолоочийн согтолтын зэргийг шалгахад 0 хувьтай буюу согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, явган зорчигчийн согтолтын зэрэг 2.0 хувийн согтолттой гарсан байна. Явган зорчигчид эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн бөгөөд биеийн байдал хэвийн байна.

Замын хөдөлгөөнд оролцогч та анхаарал болгоомжтой  хөдөлгөөнд оролцохын зэрэгцээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээс татгалзах, хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөж байна.

Эх сурвалж: ТЦА