“Дэлхийн мисс” тэмцээний финалын шат гуравдугаар сарын 16-нд болно

Цар тахлын улмаас түр хойшлогдсон “Дэлхийн мисс-2021” тэмцээний финалын шатыг гуравдугаар сарын 16-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн мисс А.Бөртэ-Үжин амжилттай оролцож, “Авьяаслаг мисс” шалгаруулалтад тэргүүлсэн.  Ингэснээр тэрбээр дэлхийн 130 орны гоо бүсгүйтэй өрсөлдөн авьяас үзүүлбэрийн ялагч болж, тэмцээний хагас шигшээд шалгараад байсан юм.

Дэлхийн Мисс тэмцээний финал гуравдугаар сарын 16-нд Пуэрто Рикогийн Сан Хуан цэнгэлдэх хүрээлэнд болох юм байна. Цар тахлын улмаас зөвхөн шилдэг 40 орны гоо бүсгүйчүүд финалын шалгаруулалтдаа эргэн очих бөгөөд бусад орны гол бүсгүйчүүдийг цахимаар танилцуулах аж