Автомашинаар байр мөргөжээ

Өчигдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 13.00-14.00 цагийн орчим ХУД-ийн нутаг дэвсгэр 15 дугаар хороо К ЭЙЧ хотхоны гадаа G500 маркийн тээврийн хэрэгсэл байр мөргөсөн гэх дуудлага мэдээлэл иржээ.
Мэдээллийн дагуу тус дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс үзлэг, шалгалт хийхэд тухайн автомашины жолооч М нь хүүхдээ шүдний эмнэлэгт үзүүлэх зорилгоор автомашины зогсоолд зогсохдоо арааг зогсоолын байрлалд шилжүүлэхгүйгээр бууж, улмаар сандралд орж зогсоох арга хэмжээ авахдаа хаазыг андуурсаны улмаас байрыг мөргөсөн байна.
Жолоочийн согтолтын зэргийг шалгахад 0 хувь гарсан байна.
Тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохдоо болон зогсоол, талбайд автомашинаа байрлуулахдаа аюулгүй байдлыг хангаж байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.