Сар шиний өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд буюу шинийн 1-5-ний өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт мөрдөгдөхгүй гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Өөрөөр хэлбэл Шинийн нэгнээс дөрөвнийг хүртэл буюу хоёрдугаар сарын 2-4-нд бүх нийтийн амралтын өдөр тохиож байна. Бүх нийтийн амралтын өдрөөр дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй. Үргэлжлүүлэн бямба, ням гарагийн амралтын өдөр таарч буй тул нийтдээ тав хоног буюу хоёрдугаар сарын 5-ныг дуустал дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй аж.