Шатахууны үнэ 45-50 төгрөгөөр нэмэгджээ

Өнгөрсөн нэгдүгээр сард шатахууны үнэ 20-50 төгрөгөөр нэмэгдэж байсан бол өнөөдөр/2022.02.10/ дахин 45-50 төгрөгөөр нэмэгдсэн байна.  Шатахууны үнийг шат дараатай 200-400 төгрөгөөр нэмнэ гэж албаныхан мэдээлсэн байсан  билээ.

Тэгвэл шатахууны  үнэ сарын дараа дахин нэмэгдэв. Үүнийгээ дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ч нэмэгдэж магадгүй байна.

Д.Гэрэлээ