Ч.Мөнхбаяр гадныханы гар хөл болсон нь тогтоогдсон учир ТЕГ-аас баривчилжээ

ТЕГ-аас иргэний хөдөлгөөний идэвхтэн Ч.Мөнхбаярыг саатуулах ажиллагаа явуулан баривчилж, гэрт нь нэгжлэг хийжээ. ТЕГ-ын ажилчид түүнийг Энхтайваны гүүрний дэргэдэх “Наран” плазагийн ойролцоо гүйцэтгэх ажиллагаа явуулж баривчилж буй зургийг иргэд баримтжуулж өөрийн цахим хуудастаа оруулсан билээ.

Түүнийг гадныханы гар хөл болсон нь тогтоогдсон учир ийнхүү баривчилсан гэх албан бус мэдээлэл байна.

Тэрээр өнгөрсөн  онд Афганистанд байгаа Хазар үндэстнүүдийг Монгол улсад авчрах асуудлаар төрийн өндөр албан тушаалтнуудад хүсэлт хүргүүлж буй талаар хэвлэлийн хурал зохион байгуулагчдын нэг билээ. Мөн өвөр монгол иргэдийн төлөө дуу хоолойгоо өргөдгөөрөө нийгэмд танигдсан нэгэн юм.

Д.Гэрэлээ