ЭМЯ: Коронавируст халдварын 449 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 449 тохиолдол шинээр бүртгэгдсэнээс  250 нь Улаанбаатар хотод, 199 нь орон нутагт илэрчээ.

Одоогоор 3756 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 914, жирэмсэн эх 229 байна. Гэрийн хяналтад 12067 хүн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.