ШУУРХАЙ: Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна

Засгийн газрын ээлжит  хуралдаан өнөөдөр /2022.02.23/ болж  Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийн явц, Газрын тос дамжуулах хоолой барих төслийн хүрээнд авах зарим арга хэмжээ, Татан буугдсан “Капитал банк” ХХК-д байршиж байсан Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг төлүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ зэрэг 20 орчим асуудал хэлэлцсэн.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Капитал банкны 118 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг  ЭМДС, НДС-д хувь тэнцүүлэн шилжүүлж өгөх ажлыг зохион байгуулах үүргийг ХЗДХЯ, ХНХЯ, ЭМЯ-нд өглөө. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.